Э.Бат-Үүл хүүгийн хамтаар улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уу?

57

Э.Бат-Үүл хүүгийн хамтаар улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уу?

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.14/ 14.00 цагт Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ. 

 Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад есөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байгаа юм. 

Тэдэнтэй хамт  "ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, "ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, "Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр, "Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, "ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нарыг яллагдагчаар татсан байдаг. 

Б.Эрхэс
Factnews.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.