УИХ-ийн гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэж мэдэгдлээ

331

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг явуулах эсэхийг шийдэхээр чуулган хаалттай хуралдаж байгаа вюм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намаас хөөх шийдвэртэй санал нэг байна. Намын журмын нөхдөөсөө уучлалт гуйж байна.
Гэхдээ миний бие УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Надад ямар нэгэн шахалт ирээгүй гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр би өнөөдрөөс намын бус сул гишүүн болж байна.. Мэдээж би удаа дараа өөрийн биеэр хүлцэл өчсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье.
Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох гэж зүтгэж байна. Миний эсрэг маш том компанит ажил өрнөж байна. Тэмцэх чадвар надад байна.
Аливаа нэгэн зорьсон зорилгоосоо ухардаг хүн би биш. Улс төрөөс тодорхой хугацаагаар чөлөө авах хэрэгтэй байна. Гэхдээ улс төрөөс тэр чигтээ явж байгаа хэрэг биш шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ.

Өөрөөр хэлбэл олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ.

У.МАНДАХ. FACT.MN 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>