Хорио цээрийн улмаас ажилдаа ирж чадахгүй байна уу

515
 

Хорио цээрийн улмаас ажилдаа ирж чадахгүй байна уу

 

Өчигдөр Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, төр засгийн шийдвэрээр орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласны улмаас хотоос түр хугацаагаар явсан иргэд хотод буцаж ирэх, улмаар ажилдаа очих боломжгүй болоод байгаа тул энэ тохиолдолд хэрхэх талаар Өмгөөлөгч Ж.Давааням өөрийн цахим хуудаснаа бичжээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэгт "Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно" гэж заасан байдаг.
Харин энэ олговрыг авахын тулд та өөрийгөө хязгаарласан бүс нутагт байсан болохыг нотлох ёстой ба ингэхдээ тухайн аймаг, сум, багийн засаг даргын тамгын газраас тодорхойлолт авах замаар нотлох боломжтой юм байна. 

Өмгөөлөгч Ж.Давааням

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>