"Юнит сайклер" компанид залилуулсан хохирогчдын шүүхэд хандахыг мэдэгдлээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байна.