"УИХ-ын гишүүд нэг өдрийн цалингаа хандивлалаа" гэж хэзээ ч сонсогдоогүй

391
 

"УИХ-ын гишүүд нэг өдрийн цалингаа хандивлалаа" гэж хэзээ ч сонсогдоогүй

 

Улсын их хурал ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Аудитын ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг  360-755 сая байхаар тогтоосон байна. 
 
Энэ талаар Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан СЕХ, УИХ сонгуулийн зардлыг эргэж харах нь зүйтэй хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Сонгуулийг 700 сая төгрөгөөр хийнэ гэж үлгэр ярих хэрэггүй. Тийм сонгуулийн зардал гэж байхгүй. Бүхэл бүтэн сэтгүүл, боть ном хэвлэж, түүнийгээ тарааж, сонгуульд ялна гэж бодоод байгаа бол гарахгүй байх аа. Иргэд онлайн, фэйсбүүкэд дийлэнх нь холбогдчихсон. Фэйсбүүк бол хамгийн үнэгүй, зардалгүй мэдээллийн хэрэгсэл болчихоод байна. Тиймээс СЕХ, УИХ яаралтай сонгуулийн зардлыг эргэж харах нь зүйтэй" хэмээсэн юм. 
Бидний жишээ авах дуртай АНУ-ын конгрессын сонгуулийн нэг тойрогт зарцуулах мөнгө монгол төгрөгөөр тооцвол 280 сая орчим болох жишээтэй. Тэгвэл Улаанбаатар хотын ганцхан дүүрэгт л гэхэд 775 сая төгрөгөөр сонгуульдах юм байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг АНУ-д байдал ийм байхад хөгжлөөрөө дэлхийн 200 орноос сүүл мушгиж яваа Монголд мөнгийг жинхэнэ утгаар нь цацна. Угаасаа ч цацдаг байсан түүх өмнөх жилүүдийн сонгууль бүхэнд бий.  Дэлхий нийтийг түгшээж буй аюулт коронавирус өвчин гарч манай улсын иргэд сайн дураараа хандив өгсөөр байна. Гадаад улсуудаас Сингапурын эрх баригчид, парламентийн гишүүд, сайд нар нь өөрсдийн цалингаас татгалзаж, халдварт өвчинтэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, тусгай албан хаагчдад өгөхөөр болжээ. Харин манай улстөрчид өөрийн намдаа 100 саяыг өгч байхад жирийн иргэд нь УОК, ЭМЯ-нд 30 саяаас 2000 төгрөг хүртэл хандивлаж байна. Ганцхан жишээ дурдахад Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг ОБЕГ-т гардуулан өгсөн юм. 
Харин "УИХ-ын гишүүд нэг өдрийн цалингаа хандивлалаа" гэж хэзээ ч сонсогдоогүй билээ. Хамгийн эмгэнэлтэй нь 4 жил Засаг даргаа томилж олигтой ажиллаагүй Баянзүрх дүүргийн багш нар 2 сая төгрөг өгч чадаж байхад УИХ-ын сонгуульд нэр дэвших этгээд 755 саяыг зарцуулах ЭРХТЭЙ. Нууж хааж хэдийг зарцуулах юм бол БҮҮ МЭД. Ардчилсан нам л гэхэд нэр дэвших эрх авахын тулд намдаа 100 саяыг өгөхөөр болсон. Ёстой л ААРХАЛ гэхэг шиг шиг баруун сонгойгүй мөнгийг цацах буй за. 
Эрхэм сонгогч та бид 4 сарын дараа Сонго УЙЛ болох уу, Сонгоод хөгжих үү гэдгээ харах л үлдээд байна. Иргэн таны сонголт мэргэн байх болтугай.
 
Toim.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>