“Дуу хөгжмөөр дархлааг дэмжье” цуврал Live концерт болно

678

“Дуу хөгжмөөр дархлааг дэмжье” цуврал Live концерт болно

 

"Дуу хөгжмөөр дархлааг дэмжье” уриан дор "Gem Stage” онлайн цуврал тоглолтын эхний дугаар 2020 оны гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдахаар бэлэн болжээ. 
Уг тоглолт нь хандив цуглуулах бус олон нийтийн дархлааг дуу хөгжмөөр сэтгэл зүйгээр нь дэмжих зорилготой гэдгийг санаачлагч, зохион байгуулагч "Жем Интернэшнл” ХХК-ийнхан онцоллоо. 
Цуврал Live тоглолтод хөгжмийн бүх төрлийн урсгалаар уран бүтээлээ туурвидаг олны танил уран бүтээлчид оролцох бөгөөд сошиал сувгаар үнэ төлбөргүй олон нийтэд хүрэхээрээ бусад арга хэмжээнээс онцлогтой. 
"Gem Stage” Live концерт нь ирэх хагас сайн өдөр буюу гуравдугаар сарын 21-ний орой болох бөгөөд концерт-д нэгдсэн уран бүтээлчдийн фейсбүүк хуудсаар болон 
•https://www.facebook.com/GemInternationalLLC/
•https://www.facebook.com/KhujirtUs/
•https://www.facebook.com/gemcraftbeer/
•https://www.facebook.com/RedbullMongolia/ фейсбүүк хуудсаар онлайнаар олон нийтэд хүрэх бөгөөд тус Live концерт-д нэгдсэн уран бүтээлчдийг удахгүй зарлана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>