Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээг үзэглэснээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилов. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн танилцуулгыг хийсэн байдаг. Тэрээр "Ч.Сайханбилэг хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачилгатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна” хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байв.
"Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон нь олны анхаарал татаж байлаа.