“I Love Rock 'n' Roll” дууны зохиогч “ковид19”-өөр амиа алджээ

21042

 

“I Love Rock 'n' Roll” дууны зохиогч “ковид19”-өөр амиа алджээ

 

"The Arrows" рок хамтлагийн гишүүн, 1970, 1980-аад онд залуусыг байлдан дагуулж байсан "I Love Rock 'n' Roll” дууг зохиосон Алан Мерилл "ковид19” вирусийн халдвараар нас баржээ. Хөгжимчний охин Лора фэйсбүүк хуудсандаа энэ талаар бичсэн байна.

"Коронавирус өнөө өглөө аавыг минь авч одлоо. Авч яавахаас нь өмнө салах ёс хий гэж хоёр минут л өглөө. Тэр амгалан харагдаж байсан. Тэндээс гарахдаа нэр нь мэдээний гарчиг болохгүй байгаасай гэж залбирч байв. Та бүхнээс асуудалд илүү нухацтай хандахыг хүсэ байна. Үхэл зовлон танд тохиолдохгүй мэт санагдаж байж магадгүй. Гэвч тийм биш. Өөрийнхөө төлөө биш юм аа гэхэд бусдын төлөө гэр гэртээ байгаарай” хэмээн Лора бичсэн байна.  

Алан Мерилл 1951 онд Нью Йорк төрж, 1970-аад оны үед Лондонд суурьшжээ. Тэрээр "The arrows” хамтлагт байхдаа гитарчин Жейк Хукерын хамт "I Love Rock 'n' Roll” дууг зохиосон юм. Энэ  дуу нь "Роллинг Стоун” сэтгүүлийн хувилбараар бүх цаг үеийн шилдэг 500 дуунч жагсаалтад орсон байдаг юм.   

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.