Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

119

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. 

Гэвч шүүх хуралдаанд томилогдсон улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан билээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралалдаан хамгийн анх 2019 оны нэгдүгээр сарын 18-нд товлогдож байсан Түүнээс хойш 8-9 удаа шүүх хуралдаан хойшилж, хэргийг хоёр удаа прокурорын хяналтад буцааж байжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.