АН-ын шинэчлэл гараандаа гацаж, "ухрах араандаа" оров уу?
Улс төрийн томоохон хоёр хүчний нэг АН УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ жилийн хувьд 2016 оны сонгуулиар авсан есөн суудлаа 11 болгож арай ядан бүлэг байгуулаад байна. Тус намын дотоодод өрнөж буй үйл явцыг харахад АН өнгөрсөн дөрвөн жилийнх шигээ хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй нь. Үүнээс үүдэж тус намынхны дотор шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж эхлэв. Гэхдээ энэ нь шинэ зүйл биш. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дараа ч намаа шинэчлэх талаар ярьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл өөрчлөлт хийж чадахгүй явсаар ийнхүү дахин өвдөг шороодлоо. Тодруулбал, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-ыг З.Энхболд удирдан оролцсон боловч ялагдсан бол УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд С.Эрдэнэ намаа дахин бүдрүүлэв. Энэ нь тус намд өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн салхи оруулж чадаагүйн хамгийн тод илрэл. С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болмогцоо намаа хагалж, бутаргах ажлыг эхлүүлсэн гэгддэг. 2016 оны сонгуулийн дүнгээр есөн суудал авч босгосон намын бүлгээ задалж, Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй намынхаа гишүүдийг хөөснөөр УИХ-ын сонгуульд бүтэлгүйтэх эхлэлээ тавьсан гэж болно.
Хамгийн гол нь ялсан намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд болдог жишгийг зөрчин АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө нэр хүндийг унасныг хүлээн зөвшөөрч Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар санал болгож байгаагаа зарласан нь олны итгэлийг алдах хамгийн том хүчин зүйл болсон юм. Мөн нийт нэр дэвшигчдээсээ 100 болон түүнээс дээш сая төгрөгийн татаас авсан, дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй, залуу чадварлаг, мэдлэг боловсролтой боловсон хүчиндээ итгэл хүлээлгэн нэр дэвшүүлэхийн оронд нам доторх бүлэглэлийнхээ гар хөл болсон хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь ялагдлын том шалтгаан байлаа.
АН-ын залуу гишүүд ахмад гишүүдээ ад үзэж, байр сууриа тавьж өгөхийг шаардаж эхэлсэн. Арга ч үгүй биз. Энэ сонгуулиар залуу гишүүдээ нэр дэвшүүлэх нэрийдлээр 100, 100 сая төгрөгийн дэнчин татан авсан ч эцэст нь тэднийг "жийж” бүлэглэл, фракцын хөгшин толгойлогч нарт найр тавьсан нь залуусын дургүйг хүргэсэн. Тухайлбал, АН-ын гишүүн Ч.Чулуунцэцэг АН-ын ахмадууд ач, зээгээ хараад гэртээ суухыг гэж зөвлөв.
Мөнгөгүй бол дотоод сонгуульд оролцуулахгүй, мөнгөгүй бол ҮБХ-нд оруулахгүй, сонгуульд дэвшүүлэхгүй. Одоо АН-ыг коммунист арга барилаар авч явсан С.Эрдэнэ намаас холдох ёстой. Гишүүд нь нэгдээд үгээ хэлж, эсэргүүцэж байхад намаас хөөж, элдвээр гутаагаад явуулж байсан энэ хүн өөрөө зайлах ёстой” гэж намынхаа дотор болж буй үнэнийг хатуухан хэлсэн байна. Ийнхүү АН-ын запуус дуу нэггэйгээр намаа шинэчлэхээр ам уралдуулан ярьж байгаа ч өнөөдөр асуудлыг шийдэхэд хүчгүйдсэн хэвээр байгаа ажээ.