Сураггүй болсон охиныг олж, гэр бүлд нь хүлээлгэж өгчээ

213

Сураггүй болсон охиныг олж, гэр бүлд нь хүлээлгэж өгчээ

 

Энэ сарын 26-ны өдөр 13 настай охин нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороон дахь гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэнТэгвэл цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайсны үр дүнд өнөөдөр (2021.09.28) олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.Одоогоор тухайн хүүхэд гэр бүлийн асуудлаас үүдээд гэрээсээ дайжсан байж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас хорооны хамтарсан багтай хамтран, ар гэрийн нөхцөл байдлын судалгааг гаргаж байгаа аж. Судалгаагаар энэ оны эхний улиралд, 105 хүүхэд гэрээсээ дайжсан гэх тоо бий.
Түүнчлэн өнгөрөгч 2020 онд Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын газраас гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлж, 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>