Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

277

Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

 

БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн учраас Замын-Үүд, Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлсэн учраас боомтуудаар нэвтрэх авто замын боомтын хөдөлгөөн хязгаарлагдсан ч төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
БНХАУ-ын тал Эрээн хотын бүх иргэдийг коронавирусын эсрэг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орж мэдэхээр байна.
Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс “Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна” гэж мэдэгдсэн гэсэн тайлбарыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өгчээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>