Тамаваши Б.Мөнх-Оргил нэг ч башё өнжилгүй хамгийн олон удаа барилдсан сүмо бөхөөр тодорлоо

267

Тамаваши Б.Мөнх-Оргил нэг ч башё өнжилгүй хамгийн олон удаа барилдсан сүмо бөхөөр тодорлоо

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу макүүчи зиндааны маэгашира цолтой бөх Тамаваши Б.Мөнх-Оргил нэг ч башё өнжилгүй хамгийн олон удаа барилдсан сүмо бөхөөр тодорлоо.

Тамаваши Б.Мөнх-Оргил нь 1984 онд төрсөн бөгөөд 40 нас хүрэх гэж байгаа түүний хувьд өчигдөр 1631 дэх удаагаа барилдаж, сүмод хөл тавьсан цагаасаа хойш нэг ч башё, нэг ч барилдаан алгасалгүй дараалан хамгийн олон барилдсан бөх болж Сүмогийн түүхэнд бичигдлээ.

Тэрбээр 2004 онд сүмо барилдаж эхлээд ердөө дөрвөн жилийн дараа макүүчи зиндаанд орсон билээ. Түүний авч байсан хамгийн өндөр цол нь сэкивакэ юм. Мөн түүнийг япончууд “Төмөр хүн” гэж хочилдог. Учир нь, нэг ч барилдаан алгасалгүй 20 жил тууштай барилдахад бэртэж гэмтэхгүй байх хамгийн чухал нь аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>