ЗГ:Франкфурт руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр боллоо

404

ЗГ:Франкфурт руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр боллоо

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна. Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. 

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна. Цар тахал эхлэхээс өмнө БНСУ-аас Монгол Улсад жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан. Цаашлаад энэхүү жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа. Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай Гадаад Харилцааны Яамнаас тус улсын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа" гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>