Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар Монголд чуулна
Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд олон улсын тавцанд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг дэмжин баталжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 улс нэгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд л гэхэд 189 гишүүн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.