Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны залуучууд Сайн үйлсийн аян өрнүүллээ

886

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооноос  хойд хэсгийн 10 хорооны өндөр настан, ахмадуудад

туслах сайн үйлсийн аян зохион байгууллаа.

             Монголчууд эрт дээр үеэсээ настан буурлуудаа хүндлэн дээдэлж, асран тэтгэдэг сайхан уламжлалтай билээ. Энэ зөв сайхан уламжлалыг залуучууд маань баримталж, тусламж дэмжлэг шаардлагатай ахмад настнуудад сар шинийн баяраас урьтан банш буузыг нь хийж өгөх, орчин тойрны хогийг цэвэрлэх, ус түлээг нь бэлтгэж өгөх, гэр орныг нь цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж нэг өдрийг хамт өнгөрүүлжээ.

             Тус арга хэмжээг зохион байгуулагчид 4 хэсэгт хуваагдан ажилласан бөгөөд нийт 20 айлд сайхан сэтгэлийн гараа сунгаж, сар шинийн гарын бэлэг өгч, гэр орных нь ажилд тусалсан байна. Энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжилж тусламж дэмжлэг шаардлагатай ахмад настнуудад хүрч ажиллах юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>