Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны фестивальд 57 улс орон оролцлоо

278

Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны 18 дахь удаагийн фестиваль Жэжянь мужийн Ханжөү хотод хаалтаа хийлээ. Хүүхэлдэйн киноны салбарынхны бүтээлийн үзэсгэлэнг танхимд нь очиж сонирхсон хүмүүсийн тоо бараг 32 мянгад хүрч, "Интернэт хүүхэлдэйн кино" платформоор дамжин 10.2 сая гаруй хүн үзжээ.

Энэ жилийн хүүхэлдэйн киноны наадам нь "Шинэ эринийг хамтдаа баяжуулж, хүүхэлдэйн киногоор ирээдүйг бүтээе” уриан дор зохион байгуулагдаж, онлайн болон оффлайн арга хэлбэрийг хослуулахын зэрэгцээ үзэсгэлэн, форум, бизнес, уралдаан тэмцээн, үйл ажиллагаа зэрэг таван том хэсэгт нийтдээ 24 төрлөөр явагджээ. Анхан шатны бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ удаагийн хүүхэлдэйн киноны наадамд 57 улс орон болон бүс нутгийн нийт 292 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 4073 удаагийн ганцаарчилсан хэлэлцээ хийж, 554 сая юанийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>