ОУХМ Б.Чинзориг “Ташкент-2023” боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

332

ОУХМ Б.Чинзориг “Ташкент-2023” боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Узбекистан улсад болж өндөрлөж буй "Ташкент-2023" эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медаль хүртлээ.


Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдлаа. ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болж байна. Түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдаж байгаа юм.

 

Ийнхүү Монголын боксчид “Ташкент-2023” ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. ОУХМ Б.Мишээлт өчигдөр хүрэл медалиа зүүж, Монголын боксын түүхэнд 67 кг-ын жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин болсон юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>