Дахин хоёр "шувууг" эх оронд нь авчирлаа

216

Дахин хоёр "шувууг" эх оронд нь авчирлаа

 

Өчигдөр "Кореан эйр"-ийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа Х.Б ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг Өмнөд Солонгосын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон нутаг буцаажээ.

Өнөөдөр АТГ-ын мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэгэн "шувуу" хүлээн авахаар тохиролцсон байгаа аж. "Шувуу" ажиллагаа цаашид ч тасралтгүй үргэлжлэхийг сануулж байна.

Авлигын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Х.Б хэн болох нь анхаарал татаж буй.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өмнө мэдээлж байсан мэдээллээс сөхөж үзлээ.

 

Тэрбээр, "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, сайд асан Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс  АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх мэт хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан

” хэмээж байв.

Тэгэхээр авлигын хэргээр шалгагдаж байгаад зугтагсдын нэг Х.Болортуяа болж таарч байгаа юм.

 

"Шувуу ажиллагаа"-ны хүрээнд Монголд авчрах 92 хүний нэрс

Тухайлбал, АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс мөн байгаа бөгөөд эдгээрээс гадна Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн нийт 91 хүнийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжлахаас гадна мөн Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан гэдэг үндэслэлээр дуудан ирүүлэхээр болжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>