Снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатарт болж байна

153

Снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатарт болж байна

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээн энэ сарын 14-19-нд үргэлжилж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-25-нд болох юм. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа бол ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөх юм. Манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөнө.
“Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй энэ хоёр тэмцээний шагналын сан 60 мянган ам.доллар ажээ. Снукер биллиардын ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Нарантуяа 2023 онд хүрэл медаль хүртэж байв. Мөн тэрээр 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>