Хилс хэргээр 46 жил шоронд хоригдсон япон эр 1.4 сая долларын нөхөн олговор авна

200

Хилс хэргээр 46 жил шоронд хоригдсон япон эр 1.4 сая долларын нөхөн олговор авна

 

1966 онд нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял авч, улмаар 46 жил шоронд суусан Ивао Хакамадаг өнгөрсөн намар Японы шүүх цагаатгасан. Тэгвэл хилс хэргээр хагас зуун жил хоригдсон Хакамадад нөхөн төлбөр болгож 1.4 сая доллар олгох шүүхийн шийдвэр гарчээ. Төлбөр нь Ивао Хакамадагийн хоригдож байсан өдөр бүрийг 12 500 иен буюу 83 ам.доллараар тооцож байгаа юм. Гэвч Хакамадагийн өмгөөлөгчид дээрх мөнгө нь түүний зовлон шаналлыг нөхөхгүй гэж мэдэгджээ. Цаазын ял сонсож олон арван жил хоригдсон нь Хакамадагийн сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулсан тул өмгөөлөгчид нь түүнийг "зөгнөлийн ертөнцөд амьдардаг" гэж тодорхойлсон байна.

Өдгөө 89 настай мэргэжлийн боксчин асан Ивао Хакамада төрсөн эгч болон бусад хүмүүсийн цуцалтгүй хөөцөлдсөний үр дүнд хилс хэрэг хүлээсэн болох нь нотлогдож байв. Мэргэжлийн боксчин асан Ивао Хакама 1966  онд ажиллаж байсан үйлдвэрийн даргаа гэр бүлийнх нь хамт хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Хакамада баривчлагдсанаас хойш 20 хоногийн дотор хэргээ хүлээсэн байдаг. Гэвч хожим эрүүдэн шүүсний улмаас хилс хэрэг хүлээсэн болохоо мэдүүлжээ. Түүний өмгөөлөгч нар хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж баталсаар байсан боловч 1968 онд цаазын ял оноожээ. 1980 онд ялыг эцэслэн баталсан байна.

Шүүх 2014 онд хэргийн газраас авсан цусны ДНХ нь Хакамадагийнхтай таарахгүй байгааг тогтоон түүнийг сулласан байна. Гэсэн ч Японы Дээд шүүх доод шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж, шүүх хурлыг мөн оны 10 дугаар сард дахин явуулахаар шийдвэрлэжээ.  

 Япон эрийг  2011 онд цаазын ялаа хамгийн удаан хүлээсэн хүн гэж Гиннессийн номонд бүртгэн авчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>