Урлагийн од Ижил

111

Ижил, энэ жил 12 настай. ӨМӨЗО-ны Ар Хорчин хошууны Хан-Уул бага сургуульд суралцаж байна. Ижил цог жавхаатай, цовоолог дэгжин зантай охин билээ. Сургуульд орсноос хойш тэрээр хичээл сурлагадаа шамдан, идэвхтэй дэвшин урагшилж, ангийнхантайгаа эвсэж, хамт хөгжин урагшлахаар чармайдаг. Уран сайхны тоглолт, сургуулийн тайламж, эх улсаа магтан дуулах зэрэг багачуудын хошууч ангийн олон үйл ажиллаагаад үргэлж оролцдог байна.

Ижил сургуулийнхаа удаа бүрийн шалгалтад онц авч, нэгдүгээр байранд жагсдаг бөгөөд бүх Ар хорчин хошууны нэгдсэн шалгалтад ч олон удаа манлайлсан юм. Үүнээс гадна, тэрээр бүжиг, хөтлөх, дуу дуулах зэрэг олон авьстай охин бөгөөд бас эссэ бичиж, ном унших тун дуртай билээ. Тэр олон удаа хошуу ба Улаанхад хотын эссэ бичих уралдаан, бүжгийн тэмцээн, яруу найргийн уралдаанд оролцож, шагналаар энгэрээ мялаалгасан амжилт дүүрэн нэгэн. 

Тэрээр 2022 оны Улаанхад хотын “Багачуудын тэргүүний шилдэг гишүүн”, 2022 оны “Бүх хошууны шилдэг багачуудын хошууч ангийн гишүүн”-ий яруу алдар хүртсэн. 2024 оны Бээжин хотод болсон “Бүжгийн шуурга” бүх улсын шигшээ тэмцээнд гуравдугаар байранд шалгарсан байна. “Радио нэвтрүүлгийн дуун” урлагийн наадмын онц алтан шагнал хүртжээ.

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан, Ижил ирээдүйд улам чармайж суралцан, улс орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн байна.

Ерөнхий редактор:Л.Наранхүү

Редактор:З.Гэгээнтуяа 

Сэтгүүлч:Б.Ариухан 

Дизайнер:Ц.Цэлмүүн

Эвлүүлэгч:Б.Сурнаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>