“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв”-ийг ашиглан “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ

7

/2024.01.10/-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрших “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн Олон Улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. 

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа. 

Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>