Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжимтэй тоглолт гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Аса Арена цэнгэлдэх хүрээлэнд болно

55

Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжимтэй тоглолт гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Аса Арена цэнгэлдэх хүрээлэнд болно

Bolod.mn сайт энэ удаагийн дугаараараа  үзэсгэлэнт царай, содон хоолойгоороо олноо танигдсан дуучин Б.Баярцэцэгийг онцолж байна.

Дуулсан дуу болгон нь хит болж,  чанар чансааг өөрийн сонсогч фэнүүддээ мэдрүүлдэг чадварлаг дуучин бол яах аргагүй Б.Баярцэцэг юм. Тэр бээр уран бүтээлээрээ өвөрмөц аялгууг эгшиглүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

"Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн хуучилдаг  дууч бүсгүй рок попын тогоонд өөрийн байр сууриа аль хэдийнээ тунхагласан.

Тоглолтоо хийхээ дуулгаж, үнэнч сонсогчдынхоо сонорыг мялааж буй дуучин Б.Баярцэцэг оюутан ахуй цагаасаа хип хоп хамтлагуудын эмэгтэй хоолойн үүргийг гүйцэтгэж “Тань руу нүүж явна” “Шүрэн бугуйвч” “Содон аялгуу” “Туждаа хамт явах юм сан” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч байлаа.  Тэр бээр дуунуудаа эзэнтэй, амьтай дуулахыг хичээдэгХүмүүс дуунуудыг маань эзэнтэй гэж харддаг. Үнэндээ би өөрөө амь оруулж, эзэнтэй байлгаж чаддаг. Нэг ёсондоо аав, ээж, хайр гээд бүгдийг нь өөр дээрээ тусгаж авдаг. Угаас хорь гаруй жил урлагт зүтгэхдээ нэг ч өдөр бүтэн амарч байгаагүй. Байнгын уран бүтээл, дуунууд дээрээ ажилладаг гэлээ.

Хөдөлмөрч бүсгүй Б.Баярцэцэг 2000 оны эхээр Хятад улсад гэрээгээр ажиллах хугацаандаа Орос хэл дээр цомгоо гаргасан байдаг. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн удаа тоглолтоо хийж үзэгч сонсогчдоо баярлуулаад амжсан. Харин тэрээр энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан амьд хөгжимтэй тоглолтоо энэ оны гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Аса арена цэнгэлдэх хүрээлэнд хийхээр бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Энэхүү тоглолтоороо Энх орчлонг бүүвэйлэх яруу тунгалаг хоолой, эх үрсийн элбэрэл хайрын сэтгэлийг дуулах гэнэ.

Түүнийг мэдэрдэг, ойлгодог, хайрладаг, сонсох дуртай та бүхнийг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Аса Арена-д урьж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>