Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье
Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэхцэх МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Яг одоо Засгийн газрын ажлын тайланг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, гишүүд асуулт хариулт авч байна.
МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Одоо 70 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлын үеэр МАН-ын нэр бүхий бага хурлын гишүүн УИХ-ын дарга Л.Амарбаясгалан "Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье" гэжээ.