”Бамбууш” ХХК маргааш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зардаг болсон уу? Гол мэдээ, Нийгэм 11-04-2015, 15:04 1346 Хуваалцах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хаягт нэгэн иргэн гомдол гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгч "Бамбууш" компани хүнсний бүтээгдэхүүн гаргадаг гэдгийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг компанийн гурилан бүтээгдэхүүнийг өчигдөр худалдан авсан иргэн үйлдвэрлэсэн он сарыг нь хараад ихэд гайхжээ. Учир нь энэ сарын 10-ний өдөр авсан бүтээгдэхүүн нь 4 сарын 11 гэсэн байсан нь ийм төрлийн аргаар хэрэглэгчдийг мэхэлж байж болзошгүй гэсэн хардлагыг бий болгожээ. Ингээд МХЕГ-т хандаж "Маргааш үйлдвэрлэсэн Бамбуушийн Корица. Өнөөдөр буюу 4- р сарын 10нд 11-нд үйлдвэрлэсэн гэсэн он сартай бүтээгдэхүүн Оргил супермаркетад худалдаалж байна" гэжээ. 1346 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-01-2015, 16:01 "Грэй гүүс", "Болор", "Улаанбаатар" зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэн худалдаалж байсныг илрүүлжээ… 29-12-2014, 13:13 Шинэ жилээр аюулгүй хүнс хэрэглэх зөвлөгөө… 24-12-2014, 10:56 Хятад бэрсүүт жүржээс болгоомжил… 29-08-2014, 13:13 Хуурамч гоо сайхны бараанаас хордсон бүсгүйг мэргэжлийн хяналтын байцаагч доромжилжээ… 29-08-2014, 12:11 Хуурамч гоо сайхны бараанаас хордсон бүсгүйг мэргэжлийн хяналтын байцаагч доромжилжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.