Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн III хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Учир нь уг байрны ойролцоо 18 давхар барилга барихаар барилгын суурь ухсанаас үүдэн 16 дугаар байранд цууралт үүсэх нөхцөл үүссэн юм. Тиймээс нийслэл болон холбогдох байгууллагууд хуралдан оршин суугчдыг ойролцоох зочид буудлуудад тараан байрлуулсан билээ.
Тэгвэл энэ сарын 23-нд буюу ирэх бямба гарагт 16 дугаар байрны оршин суугчид байрандаа эргэн орохоор болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх "Одоогоор 16 дугаар байранд цемент цутгалтын ажлыг хийж байна. Энэ бямба гаригт байрны оршин суугчдыг байранд нь эргэн оруулна" гэлээ.