Бүх хайраа гэр бүлдээ: Гутлын хэмжээ

826

Бүх хайраа гэр бүлдээ

Ээж маань намайг 29-н настайдаа гаргасан гэсэн. Ээж бид 2-ын гутлын хэмжээ одоо бол адилхан. Гэвч миний ээжийн хөл миний хөлийг бодвол 29-н жил (би 1 настайдаа хөлд орсон гэж бодвол 30н жил) илүү алхаж, энэ хорвоогийн тоосыг хөдөлгөжээ. Бид нар том болоод насанд хүрэхээрээ аав ээжийнхээ үглэж, олон юм ярьж хэлэхээс нь төвөгшөөж залхаж зугтдаг. Гэвч бид аав ээжийгээ хvндэлж, хайрлаж, vгийг нь дагахаас өөр аргагvй. Шалтгаан нь тэд таниас, надаас бидний насны тоогоор илvv алхаж, амьдрал vзсэн. Vр хvvxдээ муу яваасай гэж залхаахын тулд vг хэлдэг аав ээж гэж хаана ч vгvй. Би ээжтэйгээ ижил хэмжээний гутал өмсдөг боллоо гээд би ээжтэйгээ ижил хэмжээний амьдралын туршлагатай болохгvй. Аавтайгаа ижил хэмжээний гутал өмсдөг боллоо гээд архи ууж согтуурч болохгvй. Аав ээжийнхээ ажиллаж, хөдөлмөрлөсөн хэмжээнд бид яаж ч хичээгээд хvрэхгvй. Зvгээр л тэднийгээ байгаагаар нь хайрлаж, хvндэлж, талархаж алт мэт сургаалийг нь сонсч явах хэрэгтэй. Амьд байгаа дээр нь баярлуулж чадахгvй ч баярлаж талархсанаа илэрхийлцгээе. Солонгост таван сарыг гэр бvлийн сар гэдэг.

Харин надад 12 сар бvгд л гэр бvлийн сар байгаасай гэсэн хvcэл байдаг.
Аав ээжтэйгээ ойрд яриагvй бол яриарай. Удаан уулзаагvй бол эргэж нэг очоорой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>