Жолооч, кондукторын цалин хэд болж нэмэгдсэн бэ?
Нийтийн тээврийнхэн үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс ажил хаялт зарласан. Ажил хаялт 14 хоног үргэлжилсний эцэст талууд зөвшилцөж буюу цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тэгвэл ажил хаялт зарлагсад өмнө нь хэдэн төгрөгийн цалинтай байсан одоо хэдэн төгрөгийн цалин авах талаар сонирхлоо.
Ажил хаясан жолооч кондукторууд цалингаа 25 хувиар нэмэхийг хүсч байгууллагын өнгөрсөн баасан гариг /06.05/-т хүлээн авч нэмэхээр болсон аж. Өмнө нь кондуктор 350 мянган төгрөгийн цалинтай байсан бол 437 мянган төгрөг, жолоочийнх 445 байсан бол 556 мянган төгрөг болж нэмэгдсэн аж.
Түүнчлэн автобус компаниуд орлогоороо цалинждаг учраас ажил хаясан өдрүүдийн цалинг ажилчдад өгөх боломжгүй гэдгийн мэдэгджээ.