Нийтийн тээврийнхэн даваа гаригт ажил хаяна

982

"Автобус 1”, "Автобус 2”, "Автобус 3” компанийн нийт ажилчид буюу одоогийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-ны 06.00 цагт нийтээр ажил хаялт зарлахаар болжээ.

Учир нь жолооч, кондукторууд ажил олгогчдоос "Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан байна.

Энэ хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлээгүй гэнэ. Тиймээс ажил хаялт зарлахаар болжээ. Ажил хаялтад нийтийн тээврийн том оврын автобусын ажиллагсад бүгд оролцох юм байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>