Нэг настай хүүхдийг мөргөж аминд нь хүрчээ

1264

2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  251 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9  бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3,  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 Тухайлбал, СБД-ийн нутаг Зуслангийн зам, Гоодойн зуслангийн гүүрний зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээвэрийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож  жолооч 43 настай эрэгтэй Н гэмтжээ.

Мөн хөдөө орон нутагт: Арханй аймгийн Тариат сум, Тэрх баг Салтын нуур гэдэг газар асфальтан замд  Benz-320  маркийн  Ц жолоочтой авто машин онхолдож зорчигч 37 настай эрэгтэй Б нас барсан байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хөгжил ХХ{-ны байрны хойд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 01 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироож 24 настай эмэгтэй Н-г гэмтээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>