ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

1026

 

ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭСургалт, судалгаа, PR, Мониторингийн "СТРАТЕГИ АКАДЕМИ” болон Германы "ФРИДРИХ ЭБЕРТИЙН САН”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Социаль демократ үзэл баримтлалыг дэлгэрүүлэх хүрээнд цуврал хэлэлцүүлгүүд өрнүүлж байгаа аж.

Анхныхаа хэлэлцүүлгээ "Нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар” хийсэн бол дараагийн цуврал хэлэлцүүлэг болгож "Шударга ёсын тухай нийгэм- улс төрийн философийн асуудлууд” сэдвийн хүрээнд энэ сарын 23-ны өдөр 18:00 цагт Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт МУ-ын Шинжлэх Ухааны Философи, Социологи, эрх зүйн Хүрээлэнгийн захирал, доктор(Sc.D), профессор Г.Чулуунбаатар илтгэл сонсгож, хэлэлцүүлэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>