|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Гадаад харилцааны сургалт зохион байгуулагдлаа

Гадаад харилцааны сургалт зохион байгуулагдлааӨнөөдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийн хүрээнд Нутгийн Удирдлагын Байгууллагуудын Төлөөлөгчид, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын Монгол улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, дипломат албаны онцлогийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Гадаад харилцааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.

 

Тус сургалтыг Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг санаачлан Гадаад Хэргийн яамны Дипломат академи, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулжээ.

 

Сургалтанд Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны удирдах албан тушаалтнууд, хурлын гадаад харилцаа хариуцсан ажилтан болон ажлын албаны бусад ажилтнууд нийт 83 хүн хамрагдлаа.

 

СургалтаарГадаад хэргийн яамны холбогдох газар нэгжийн ажилтнууд болон гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ахмад дипломатуудмонгол улсын гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын асуудал, дипломат ёс зүй, дипломат ёслол,байгууллага хоорондын олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах мэдлэг ур чадвар олгох сургалтболжөглөө.

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс оронд томилолтоор ажиллах журмыг нийслэлийн төлөөлөл танилцууллаа.Мөн Төлөөлөгчид, ажилтнууд гадаад улсуудтай гэрээ хэлэлцээр хийх, санамж бичиг байгуулах зэрэг үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, суралцан ихээхэн үр дүнтэй сургалт боллоо.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн хэмжээнд бодлого боловсруулж явуулах бүрэн эрхтэй боловч гадаад харилцааны бодлогыг Монгол улсынхаа гадаад харилцааны нэгдсэн бодлоготой уялдуулан цогцоор нь явуулах нь зүйтэй юм. Дүүрэг болгон тус тусдаа гадаад улсуудтай харилцаа холбоо тогтоож, бусад дүүргийнхээ гадаад харилцааны бодлогын талаар мэдээлэлгүй байдаг нийслэлийн хэмжээнд нэгдсэн бодлого байх шаардлагатайг харуулдаг билээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.