Наадмын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарна

972

Үндэсний их баяр наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эхлэнэ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэх юм байна.  Энэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.

Саравчтай хэсэгт суух тасалбарыг 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбарыг 16 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>