Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино

951
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
Сэтгүүлчийг хорьж, шүүж байна. Сэтгүүлзүйг авлигажсан, мөнгөний гар хөл болсон хэрэгсэл гэж нийгэмд ойлгуулах ажил авлигач дарга нар олширч, эрх баригчид нуух зүйл ихтэй болсон энэ нийгмийн сууриас эхтэй. Өнөөдөр сэтгүүлчийг барьж хорьж байгаа нь сэтгүүлзүйгээс бусад хууль шүүх, хүчний байгууллагыг хөдөлгөж чаддаг эрх баригчдын сэтгүүлчдэд айдас өгөх ээлжит сануулга ч байж мэдэх. Энд гагцхүү сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийн цаана ард түмний мэдэх эрх хязгаарлагдаж буй гэдгийг энд онцгойлон анхаарах хэрэгтэй. 
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино

INFO.MN сайтын эрхлэгч сэтгүүлч С.Баттулгыг долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн цагдан хориод байна. Сэтгүүлч С.Баттулга Г.Буяндорж нарт холбогдох хэргийн талаар эх сурвалжаас мэдээлэл авсны үндсэн дээр нийтлэлийг бэлтгэн сайтдаа байршуулсан юм. Харин шүүхээс түүнийг дуудаж байцаан шүүх хуралд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон гэх шалтгаанаар цагдан хориод байгаа юм. Ингэснээр шүүгдэгч Г.Буяндорж нарын дөрвөн хүний хамтаар ял сонсох дэрээ тулчихаад байгаа юм. Ингэснээр Г.Буяндорж нарын хэдэн хүний хамтаар сэтгүүлч С.Баттулга буруутай мэт харагдаад өнгөрч буй боловч үүний цаана сэтгүүлч хүн худал мэдээлэл түгээдэг, мөнгө авч худал мэдээлэл түгээдэг мэт ойлголт нийгэмд төрүүлж, цаашлаад сэтгүүлчийг хорьж цагддаг хандлага бий болгох гэсэн оролдлого хэмээн сэтгүүлзүйн салбарынхан үзэж байна. 

Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино

МСНЭ- ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар: Бид дэлхийн нүүр царайг яаж харах вэ

 -Сэтгүүлчийг хорьж байгаа нь анх удаагийнх биш. Сэтгүүлчийг эх сурвалжтай нь, долоодугаар сарын 10-ны өдөр цагдан хорьсон. Энэ өдөр маш олон гэмт хэрэг хийсэн хүмүүсийг сулладаг. Гэтэл яг тэр өдөр сэтгүүлчийг дарах зорилготой юм шиг үйлдэл хийсэн.

Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино 

Би Монголын сэтгүүлчдийн  нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгч, мөн би өөрөө саяхан давж заалдах шатны шүүхээр ороод, ял сонсоод явж байгаа хүний хувьд энэ байдлыг илүү мэдэрч, харамсаж байна. Монгол Улс олон улсын өмнө, дэлхийн нүүрийг яаж харах юм бэ. Энэ хүмүүс өөрсдийгөө сэтгүүлчдийг ингээд хорьчихож болж л байна гэж бодож байгаа байх. Сэтгүүлчийг шүүх хуралд саад болсон юм шиг ярьж, хэлж байгаа. Энэ бол Монгол Улсын байгаа нүүр царай. Энэ бол зөвхөн өнөөдөр С.Баттулга, өчигдөр М.Наранбаатарт тохиолдсон үйл явдал биш. Маргааш бидний хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийг зориуд харлуулж, бүгдээрээ авлигачид, хөлсний бичээч маягаар ингэж харуулж болохгүй.

Л.Мөнхтуяа: Шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан
Өнөөдөр сэтгүүлчийг маргааш ард түмнийг хорино
  
Дүүргийн нэгдүгээр шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа шүүгчийн захирамжийн талаар тайлбар хийлээ.  

-Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон шийдвэрийг шүүх ямар үндэслэлээр гаргасан бэ. Өнөөдрийн тавьж байгаа шаардлагыг шүүгч нар хэрхэн хүлээн авч байна вэ?

-Баяндүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан байдаг. Үүнээс хойш шүүх хуралдаан маань нийт долоон удаа хойшлогдоод, хамгийн сүүлд 2015 оны долоодугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад оргон зайлж болзошгүй, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорьсон.

-Захирамжийг өөрчлөх ямар нэгэн боломж байгаа юу?

-Та бүхний шаардлагыг хүлээн авсан байгаа. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг цуцлах эсэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>