Төрийн ордон цэнхэр өнгөөр гэрэлтэнэ

Тус аян энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж байгаа аж. "НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Египетийн пирамидууд, Рио де Жанейро хот дахь Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дэх Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлсэн аж.
Т.Болормаа