Гучин жилийн дараа чи эмгэн болсон ч би дурласаар л байх болно

1091

Гучин жилийн дараа эмгэн болсонч би дурласаар л байх болно
Гуниг нэрж бичсэн шүлгийг минь унших гэж харааны шил чи зүүдэг болно
Насны эрхээр шөнө нүцгэлхээ болисонч хамтдаа л унтана
Намирсан хар гэзэг чинь шингэрч бууралтсанч би үнэртэнэ
Ядуу шүлэгчийн шидэт үгсэнд эрхэлж амьдарсандаа сэтгэл хангалуун
Ялгуун сарны үймсэн гэрэлд царай нь мишээлтэй
Өнгөн мөнгөнд умбаагүйч өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун
Өгөөмөр баян хорвоод бусдад атаархах чөлөөгүй
Хэнэггүй муу Оршихуйгийн баруун суганаас түшээд
Хэдэн бор болжмор шулганалдсан цэцэрлэгээр зугаална
Өвөөдөө эрхлэх ач зээ нараас минь гар бичмэлийг хамгаалж
Өрмөн шаргал тос хөвсөн хийцтэй цай аягална
Амандаа хүлхэж зөөлрүүлсэн ааруул чамдаа өгч
Ашид мөнхийн хайраар эрхлүүлсээр байх болно би
Үзэсгэлэнт залуу насаа шүлэг болгон мөнхөлсөндөө
Үеийн хэдэн чавганц нартаа гайхуулан ярина чи
Хүсэл гаж, хүнээс өөр, шүлэгчийг насан турш хайрласандаа
Хүмүүнд үлдэх алдарт ишлэлүүдэд чи мөнхөрч
Зуу зуун жилийг дамжин чамдаа зориулсан шүлгээд
Зураг шиг охидод захидал болон очсоор л байх болно.

Б.Оршихуй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>