Алтаар бүрсэн суултуур хийгджээ
АНУ-ын Нью-Йорк хотын Гугенхайемын музейд алтаар бүрсэн суултуур нийтэд нээлттэй болжээ. Хэрэв та Гугенхайемын музейд зочилбол энэхүү суултуурыг үнэгүй ашиглах эрхтэй. Италийн уран барималч Маурисио Гателаны зохион бүтээсэн 18 каратын алтны орц бүхий уг суултуур олон хүний анхаарлыг татаж байна.
Музейн удирдлагууд эл бүтээлийг үзмэр болгон ашиглаж байсан бол өдгөө нийтэд нээлттэй болгож, музейгээ сурталчлах нэгэн хэрэгсэл болгожээ.




