Виз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов

13

Виз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой нийт 235 гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэн шалгасан байна. Харин 2026 оны эхний хоёр сарын байдлаар 11 хэрэг шинээр бүртгэгджээ.

Албаныхны мэдээлснээр, энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь цахим орчинд үйлдэгдэж байгаа аж. Залилагч этгээдүүд “виз хурдан, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө”, “ажлын байр, байрлах байр бэлэн” гэх мэт худал амлалт өгч иргэдийн итгэлийг олж, мөнгө залилдаг байна.

Тухайлбал, иргэн Д нь 2018-2020 оны хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэх зар цахим орчинд байршуулж, 89 удаагийн үйлдлээр 39 сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Улмаар шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн таван жилийн хорих ял оноосон байна. Иймд иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ зөвхөн тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар болон албан ёсны виз мэдүүлэх төвөөр дамжихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>