Эва Лонгория шивээсгүй боллоо

760

Эва Лонгория шивээсгүй боллооХолливуудын нэрт жүжигчин Эва Лонгория шивээсээ арилгуулсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өмнө нь гэрлэж байсан бөгөөд хуримынхаа өмнө дөрвөн шивээс хийлгэсэн билээ.  Жүжигчин бүсгүй 2010-2014 оны хооронд гурван шивээсээ арилгасан бол өнөөг хүртэл гарынхаа бугуй дээр байдаг шивээсээ арилгуулаагүй юм.

 

Тэгвэл өчигдөр жүжигчин бүсгүй уг шивээсээ арилгуулсан байна. Сонирхолтой нь тэрбээр инстаграм хуудсаараа шивээсээ арилгуулж буй явцаа шууд дамжуулан үзүүлжээ. Тэрбээр "Би шивээсгүй боллоо” гэж хэлжээ.

 

Өдгөө 41 настай Эва өнгөрсөн долоодугаар сард Мексикийн тэрбумтантай хуримаа хийсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>