"Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга замууд" хэлэлцүүлэг болж байна

683

 

"Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга замууд" хэлэлцүүлэг болж байнаМонгол Ардын нам Феридрих-Эбертийн сантай хамтран "Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам" сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, ФЕС-ийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Стефан Хробот тэргүүтэй хүмүүс оролцож байна. Үдээс өмнө МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "Эдийн засгийн хямралаас гарах арга замууд" сэвдээр илтгэл тавьсан бол "Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам" сэдвээр ФЕС-ийн Ниелс Хегевиш илтгэл тавьлаа. Харин үдээс хойш "Эдийн засгийн өнөөгийн төрх ба ирэх оны төлөв" сэдвээр МУ-ын ЕС-ын ахлах зөвлөх Н.Энхбаяр, "Санхүүгийн хүндрэлүүд ба нийгмийн сорилтууд" сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар илтгэл тавьлаа. 

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна. 

 Т.Улаан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>