ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ

868

ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ

 

Дорноговь аймагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.


Учир нь цас их орсны улмаас замын гадаргуу хальтиргаа гулгаа ихтэй байгаа юм байна. Иймд Автозам засвар арчлалтын компаниас авто замын хөлдсөн хэсгийг хусаж хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна хэмээн Автотээвийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн Чойр-Сайншанд чиглэлийн замыг Аймгийн онцгой байдлын газраас автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орох учир орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>