Дин Поттерийн эр зориг дэлхийг алмайруулав

644

Дин Поттерийн эр зориг дэлхийг алмайруулав

БНХАУ-ын Хебэй мужид экстрим спортын тун сонирхолтой нэгэн үзүүлбэр болсон байна. АНУ-ын уулчин, экстрим спортын тамирчин Дин Поттер тус мужид зочилж, "Энши гранд” цамхагт тун эрсдэлтэй нэгэн үзүүлбэр үзүүлсэн юм. Тэрбээр ойролцоогоор 1800 метрийн өндөрт олсон зам байрлуулж, түүн дээгүүр алхсан байна. Түүний сонгосон олс нь хоёр см өргөн, 40 метрийн урттай байв. Хамгийн эрсдэлтэй нь, Дин Поттер ямар нэг олсон хамгаалалтгүй, мөн аюулгүйн шүхэр ч үгүй алхсан гэнэ. 

Ахлах сургуульд байхаасаа л экстрим спортоор тууштай хичээллэж эхэлсэн Поттер өдгөө 40 настай бөгөөд ууланд авиралт, шүхэр зэрэг хэд хэдэн спортоор зэрэг хичээллэдэг аж. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Юта мужийн Арчесийн үндэсний цэцэрлэгт мөн иймэрхүү үзүүлбэрийг олонд сонирхуулж байсан юм. Харамсалтай нь, орон нутгийн захиргаанаас түүнийг амь насанд хэтэрхий эрсдэлтэй үйлдэл гаргасан хэмээн буруутгаж, Арчесийн цэцэрлэгт нэвтрэх эрхийг нь хасч байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>