Амиа хорлохыг зөвшөөрөх санал хүргүүлжээ
"Амьдрал нь төгссөн тухай шийдвэр гаргасан хүмүүсийг хатуу чанга бөгөөд тодорхой шалгууртайгаар өөрийн амь насаа егүүтгэх таатай аргаа сонгоход нь туслах ёстой” гэж сайд нар учир шалтгааныг тайлбарласан аж.
Уг хуулийн төсөл эмч нар болон шинжээчдийн хамтын хүчээр ёсзүйн салбарт 2017 оны сүүлчээр бэлтгэгдэж дуусах бололтой.
Нидерланд улс 2002 онд эдгэршгүй хүнд өвчний улмаас шаналж байгаа хүмүүсийг амирлуулахыг хуульчилсан анхны орон болсон бөгөөд түүний дараа Бельги, Люксембург, Швейцарь улсууд болон АНУ-ын дөрвөн мужид энэхүү үзэгдлийг хуульчилсан билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN



