ОХУ энэ жил тив хоорондын пуужинг 16 удаа туршина

515

ОХУ энэ жил тив хоорондын пуужинг 16 удаа туршина

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны Стратегийн зориулалттай пуужингийн анги энэ онд хийх туршилтынхаа тоог өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Захирагч Дмитрий Андреев нь "Интерфакс” агентлагт энэ талаар мэдэгдсэн байна.

Тэрээр туршилтын тоог нэмэгдүүлэх болсон шалтгааныг "Зэвсэглэлд байгаа техник, пуужингийн цогцолборуудын найдвартай байдлыг илүү өргөн хүрээтэйгээр шалгах шаардлага гарсан учир” хэмээн тайлбарласан байна. Тус ангиас энэ жил мөн техник тактикийн болон мэргэжлийн сургуулилтыг 10 гаруй удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

ОХУ өнгөрсөн жил найман удаа тив хоорондын пуужингийн туршилт хийж байв.

 

С.Алдар


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>