Драмын Одноогийн бахархал

2082
УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг "Гэгээн муза-11" наадмаас "Шилдэг залуу жүжигчин”-ий шагналыг хүртсэн авьяаслаг нэгэн. Түүний хувьд жүжигчин Б.Тамирын үеэл гэгддэг. Тиймдээ ч Б.Тамирын найруулсан "Аз жаргалын шок” кинонд жүжигчин Баярбаттай эхнэр нөхөр болж дүр бүтээсэн гэлцдэг. Харин Одноо тус кинонд тун чадварлаг тоглосныг дурдах хэрэгтэй. Тэгвэл драмын сайхан бүсгүйчүүдийн нэг Одноо маань саяхан өөрийн бахархлаар омогшоод авчээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би удам угсаагаараа бахархаж явдаг хүн. Миний авга ах О.Бат-Өлзий. Ахтайгаа анх удаагаа бүжиглэж байгаа ёстой гоё зураг" хэмээн МУСТА О.Бат-Өлзийтэй хамт авахуулсан зургаа нийтэлсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>