А.Ичинноров Бодибилдингийн дэлхийн аварга болов

679

Тайландын Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс манай тамирчин А.Ичинноров алтан медаль /Women's Fitness Physique up to 160cm/  хүртэж дэлхийн аварга цолтон болов.

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорихоор Бангкокт ирсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Энэхүү тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд А.Ичинноров алт, Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>