Хакүхо аварга өчигдөр охинтой болж бүл нэмжээ

622

Хакүхо аварга өчигдөр охинтой болж бүл нэмжээ

 

Хакүхо аварга маань өчигдөр 3 кг 400г охинтой болж бүл нэмсэн байна. Ингэснээр Их аварга маань гурван охин, нэг хүүтэй болж байна.

Аварга өөрийн фэйсбүүк хуудаснаа"Заа та бүхэн сайн байцгаана уу?
Бид тойргийн барилдаандаа сайн явцгааж байна. Өнөөдрийн тэмцээнд түрүүллээ .өнөөдөр яагаад түрүүлсэн бэ гэвэл өчигдөр миний 4 дахь хүүхэд 3400г охинтой болсон юм аа. Шинэхэн гишүүндээ анхны бэлгээ барилаа" хэмээжээ. 

Их аваргын гэр бүлд 2007 онд ууган охин Д.Юнрэнцоо, 2008 онд хүү Д.Мөнхжаргал, 2011 онд бага охин Д.Мааяа нь мэндэлж байсан юм. Их аваргадаа гэр бүлийн азжаргалыл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэрбээр энэ оныг 1000 ялалттай, шинэ хүнтэй үдэж байна. Шинэ ондоо олон түрүү авч, олон амжилт тогтоох болтугай.

Ч.Амартүвшин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>