Дэлхийн хамгийн хүчирхэг 10 арми

599

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 армиУлс орнуудын цэрэг армийн хүчин чадлыг судладаг "Global Firepower” агентлаг энэ жилийн чансаагаа гаргажээ. Жагсаалтын эхний 10-т АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Франц, Их Британи, Япон, Турк, ХБНГУ, Итали орсон байна. 2014, 2015 оны жагсаалтад 10 дугаарт бичигдэж байсан БНСУ арми энэ жил хасагдаж, оронд нь Итали орж ирсэн бол хамгийн хүчирхэг гурав болох АНУ, ОХУ, БНХАУ-ын байр сүүлийн гурван жил өөрчлөгдсөнгүй.  

Эдгээр гурван улс нь гурвуулаа батлан хамгаалах чадварын чухал үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. АНУ 581 тэрбум ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд энэ нь ОХУ, БНХАУ-ынхыг нийлүүлснээс бараг гурав дахин их юм. Харин БНХАУ-ын 2.3 сая цэрэг бүхий армитай бөгөөд энэ нь АНУ, ОХУ-ынхыг нийлүүлснээс ч их байгаа юм. Харин ОХУ хуягт техник, нисэх онгоцоороо тэргүүлдэг байна. Хойд хөршийн арми 46 000 танк, хуягт машинтай нь БНХАУ-ынхаас гурав дахин илүү байгаа юм.

Харин усан флотын хувьд АНУ бусдаасаа тасархай тэргүүлж байгаа бөгөөд 19 нисэх онгоц зөөгч онгоцтой аж. Гэтэл ОХУ, БНХАУ дөнгөж нэг, нэг ийм онгоцтой ажээ. Мөн нисэх флот нь 13444 янз бүрийн зориулалтын онгоц, нисдэг тэрэгтэй гэдэг үзүүлэлтээр бусад улс орноос тасархай илүү аж.  

 

С.Төгөлдөр    

zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>