Чононгоо

785

 

Аньсахнээл нүдний чинь халуун хөх талимаанд

Хайрын совин цэнхэртүүлжил
Амраг жаалхан чамайгаанл энхрийлж илбэнхэн суух минь
Чононгоо чононгоо
Сайханаас сайхан чинийхээл аальнийн гэгээнд уусанхнээл
Санжил үгүйлэхийн халуухнаас томоогүйл муухай дассаныхаа
Алтанхнээл хэвлийн чинь охин хөх сэвлэгийг
цэнхэр манан ирвэгнүүлжил
Амраг жаалхан чамтайгаанл эрхэлж тунинхан суух минь
Чононгоо чононгоо
Минийлээ муухай чинийхээл үлэмжийн чанарт эншинхнээл
Үгүйлэн санахын энүүхнээс үгүйлэнхэн муухайл хайралсныхаа
Сул асгасан гэзгээр чинь зөндөө чиг удаан наадлаа
Суусаар нөмгөн салхи л ингэж Чононхул анхилдаг бизээ
Сэмэрч талмисан харцанд чинь уярч удаан чиг ихээр эрхэллээ
Сувдарч асгарсан хайрын чинь өнгөл хөх чонон тэр бизээ
Энгэр цээжээр чинэл нэг ирвэгнүүлэнхэн их л хөхлөө
Эжий гэгээн хатдын чинь сүү уургийнханл тэр бизээ
Чононхонгоо чинийхээ бэлхүйсийг илбэн ихээр энхрийллээ
Мэлтэгнэж намууханаа гол усан ийн чонон хөх гиншдэг бизээ
Миний л жаалхан Чононгоо
Хагас аньсан халуун харцтай уруулын чинь улааныг их л озлоо
Хатан Бөртийгөөн хайралхын тань Хаан Чингис омог нь тэр бизээ
Чонон хул биеэр чинь нэг чонон улаан шимжээ ихээр
Чингис их л омгий минь цуснын улаан өнгө нь тэр бизээ
Ум цэцгийн чинь уруул ялдмыг үмхэлж хө өвтгөж эрхэллээ
Хөрвөөж тэгээд л энэ цэцгийн энгэрт миний нуган үр аавдаан улин
Миний жаалхан чононгоо
Хасын тунгалаг хонго өгзөгийг чинь өвтгөж хө ихээр энхрийллээ
Хааны минь хатдын гэгээн их үзэсгэлэн юу нь энэ л бизээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>